2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ШУТИС-ын Авто зам, гүүрийн инженерийн мэргэжлийн оюутнууд Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажлын төслийн талбайд ирж, барилгын ажилтай танилцлаа. Энэ удаагийн талбайн танилцах сургалт оюутнуудад барилгын ажлын явцыг газар дээр нь үзэж, мэргэжилтнүүдтэй шууд харилцах сайхан боломж боллоо.
Танилцах сургалтын хүрээнд оюутнууд дараах үйл ажиллагаанд оролцов:
Төслийн ерөнхий танилцуулга – Инженерүүдийн зүгээс төсөл хэрэгжүүлэх үе шат, замын төлөвлөлт, зураг төсөл, хөрсний шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Барилгын ажлын явцын үзүүлэн – Одоогийн байдлаар хийгдэж буй ажлууд, тухайлбал газар шорооны ажил, суурь бүтцийн угсралт зэргийг газар дээр нь үзүүлэв.
Аюулгүй байдлын зааварчилгаа – Барилгын талбайд ажиллах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөв.
Асуулт, хариултын хэсэг – Оюутнууд инженерүүдтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултаа тавих боломжтой байлаа.
Энэхүү дадлагын зорилго нь онолын мэдлэгийг практиктай уялдуулах, мэргэжлийн талбайд ажиллах бодит нөхцөлийг мэдрүүлэхэд оршино. Оюутнууд маань ирээдүйн ажил мэргэжлийнхээ талаар илүү тодорхой ойлголттой болж, их урам зоригтой буцсан юм.